Batbayar_Socialworker
2013-04-30
хүүхдийн зан үйлийн асуудлыг засаж залруулах нь
Хүүхдийн зан үйлийн зарим асуудлыг засаж залруулах нь
Хүүхдэд насанд олон янзын зан үйл илэрж байдаг. Энэ зан үйл нь 3-6 нас 11-15 нас 15-18 насын хооронд зан үйл нь өөрчлөгдөж эвдэрч байдаг. Энэ гаргаж буй зан үйлийг эцэг эх нь засаж залруулах тэдний ааш занг нь эвдэрхээс болгоомжлон тэдэнтэй ярилцах хэрэгтэй. Бага насны хүүхдийн хувьд авч үзвэл тэд эцэг эхийн хайр халамжыг татах гэж тэднээр илүү их хайрлуулахыг хүсэн олон зан үйл гаргаж байдаг Жишээлбэл: эцэг эхээсээ материаллаг болон материаллаг бус зүйлийг хүсэх мөн ганцаардсан үедээ ямар нэгэн хөдөлгөөнөөр түүнийгээ илэрхийлэх жишээ нь: хуруугаа хөхөх, хумсаа мэрэх, хамраа ухах, удаан хугацаагаар гөлрөх, гар хуруугаар байнга оролдох гэх мэт Өсвөр насныхны хувьд тэдний бусадтай харьцах харьцаа нь өөрчлөгдөн мөн гэр бүлийн хүрээнд ч өөрийн цар хүрээгээ нэмэгдүүлэн зан үйлийн хувьд өөрчлөгддөг байна. Жишээлбэл: бага насандаа гэр бүлдээ нээлттэй тэдэнтэйгээ тоголж элэн далангүй байдаг байсан бол энэ насандаа тэд гэр бүлийхнээсээ нуух, ичих мөн тэдэнтэй нээлттэй ярьхаас цаарагцааж эхэлдэг байна. Харилцааны хувьд тэд илүү эелдэг даруу төлөв болдог. Шилжилтийн насныхны хувьд тэдний харилцаа бие физлогийн хувьд ч тэдэнд өөрчлөлт гарж бусадтай харьцах харьцаа болон өөрийгөө авж явах байдал нь ч өөрчлөгдөн зан үйлийн хувьд ихээхэн өөрчлөгддөг юм. Жишээлбэл: охид хөвгүүдийн хувьд бие бялдар болон сэтгэл санаанд нь илүү их өөрчлөгддөг. Жишээ нь охид илүү уяан налархай, ичэмхий, амархан уйлж гомддог болдог. Харин хөвгүүдийн хувьд даруу төлөв боловсон зөв харьцаатай болж өгдөг. Энэ насны ангиллаас хамаарч өсвөр болон шилжилтийн насныхны зан үйлийг засаж залруулахад хэцүү байдаг. Энэ насныхан өөрийг нь хүрээлж буй хүрээлэл найз нөхөд, гэр бүл, нийгмээсээ хамааран зан үйл нь эвдрэх нь бий. Энэ үед эцэг эхчүүд хүүхэддээ цаг зав гаргаж тэдэнтэй дотно байж хайр халамжыг мэдрүүлж тэдэнтэй халуун яриа өрнүүлэж тэдэнд юу хийж яахыг нь ярьж зөвлөх хэрэгтэй. Энэ насны хүүхдүүдтэй сөрөг зан үйлээр буюу тэднийг загнах, олон зүйлийг давтан ярьж тэднийг залхаах нь зан араншинг нь эвдхэд хүрэгдэг.

Comments

2013-04-30 -

Бичсэн: batbayar_socialworker

Хүүхдийн хөгжил, хүмүүжилийн уламжлалт хэв маяг хийгээд гэр бүлийн үүрэг О.БАТБАЯР Семинар
Хүүхдийн хүмүүжлийн талаарх ардын уламжлалт аргууд
Гэр бүлийн үүрэг

Хүүхдийн хүмүүжлийн талаарх ардын уламжлалт арга монголчууд бидний өвөг дээдэс хүүхэд хүмүүжүүлэх аргад сургахдаа аж ахуйн ажилд сургах, зүйр цэцэн үг хэлэлцэж үлгэр домгоор хүмүүжүүлж ирсэн түүхтэй юм. Үүнд:
Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлдэг арван зарчим
Хүүхдээ зөв хайрлах
Хүүхдээ муу юмнаас хамгаалах
Хүүхэддээ амьдрах ухаан заах
Хүүхэддээ сайнаар нөлөөлөх
Хүүхэдтэйгээ хамт тоглож, наадах
Хүүхэдтэйгээ хамт ажил, үйл гүйцэтгэх
Хүүхдээ зөөлөн чихтэй, сониуч өсгөх
Хүүхдээ дуурайх юмтай амьдарч сургах
Хүүхдээсээ амьдралын эрээн барааныг үл нуух
Өрх гэр, төр улсын ёс заншлыг зааж өгөх
/Монгол Улсын гавъяат багш: Ц.Түвшинтөгс/
Сүхбаатарын Энхтуяа “Хүүхэд хамгааллын үндэс”- номны 12 хуу талаас авлаа. УБ 2009 он

Эцэг эхчүүд бид одоо хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байна.
Монголчууд үр хүүхдээ хайр халамжаар дутаалгүй өсгөж, зөөлөн үгээр сургаж, ёс зүй, аж төрөхийн ухааныг өөрийн биеэр үлгэрлэн хүмүүжүүлэхийг эрхэмлэж ирсэн түүхтэй ард түмэн юм. Гэвч улс төр, эдийн засгийн өөрчлөлтийн олон нугачаанд нийгмийн зарим үнэт зүйл гээгдэж хүүхдүүд шоовдорлогдож, зодуулж, гудамжинд амьдарч, хүнд хүчир ажил хийж хүүхэд насаа бэрх зовлонгийн дунд өнгөрөөх болсныг бид нийгмээрээ харах болсон.

Нийгмийн сэтгэл зүйд хүүхдийн бие махбодь, сэтгэл санаанд шийтгэл үзүүлдэг хэвшмэл буруу хандлагыг хүмүүжлийн арга хэмээн үзэх хандлага ноёрхох болсон нь харамсалтай. Эцэг эхчүүдийн 85% хүүхдэд бие махбодийн шийтгэл үзүүлэх нь буруу гэж үздэг ч бодит амьдарал дээр 38% нь энэхүү аргыг хэрэглэсээр байна.
Хүүхэд хөгжил 2005-2006 оны судалгаа, Үндэсний статистикийн газар, НҮБ-ын хүүхдийн сан, 2007 онд хийсэн судалгаа харуулж байна.

Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд нөлөөлөх гэр бүлийн үүрэг
Ер нь гэр бүл гэж юу болох талаар авч үзье!
Гэр бүл-өрх гэрийн тухай ерөнхий ойлголт:
Гэр бүл нь: нийгмийн жижиг хэсэг, өвөрмөц маягийн бага бүлэг төдийгүй хүмүүс амьдрал ахуйгаа зохион байгуулах энэхүү хэлбэр нь нөхөр, эхнэрийн ахан дүүс, төрөл төрөгсөдийн холбоонд тулгуурлана.
Өрх гэр нь: гэр бүлээс өргөн хүрээтэй ойлголт бөгөөд цусан төрлийн холбоогүй хүн өрхөд багтаж байдаг явдал юм.

Гэр бүл, өрх гэрийн тодорхойлолт:

Гэр бүл
Хүнийг нөхөн үйлдвэрлэх цусан төрлийн холбоо болон гэрлэлт, үрчлэлтийн холбоогоор харилцан үүрэг хүлээж туслалцан дэмждэг нэгдмэл ахуй амьдралтай бүлэг хүмүүсийн нэгдлийг гэр бүл гэнэ.
Өрх гэр
Нэг орон байранд хамт амьдардаг хамтын төсөвтэй хоол хүнс амьдралын наад захын бусад хэрэгцээгээ хамтран хангадаг нэг буюу хэсэг бүлэг хүмүүсийг өрх гэр гэнэ.
Гэр бүл, өрх гэр хэмээх энэхүү хоёр ойлголтод ялгаатай шинж чанарууд байдаг.

Нийгмийн ажлын сургалтын гарын авлага хуу 153-154-ын талаас авлаа. УБ 2006 он

Дараах схемээс гэр бүл, өрх гэрийн ялгаатй шинж чанаруудын талаар дэлгэрэнгүй танилцаж болно.
Гэр бүл, өрх гэрийн тодорхойлолтуудыг шинжлэх ухааны талаас нь олон эрдэмтэд судалж өөр өөрийнхөөрөө тайлбарладаг.
Гэр бүл, өрх гэрийн тодорхойлолтуудыг шинжлэх ухаан тус бүр өөр өөрийн онцлогоосоо шалтгаалаад олон янзаар тодорхойлдог. Нийгмийн бүхий л харилцааны, үйл ажиллагааны төрлүүд гэр бүлийн хүрээнд явагддаг гэдэг утгаараа нийгэм бүхэн өөр өөрийн гэрийн зохион байгуулалт, гэрлэлт, гэр бүлийн бүтэц, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, хүүхдийн хүмүүжил зэргээрээ өвөрмөц онцлогтой байдаг байна.
Хүүхдийн хүмүүжил, хөгжилд нөлөөлөл үзүүлэх гэр бүлийн үүрэг:
Хүмүүжүүлэх үүрэг
Ахуй байдлын үүрэг
Сэтгэлзүйн үүрэг
Ёс зүйн хэм хэмжээг зохицуулах үүрэг
Оюун санааны үүрэг
Нөхөн үржихүйн үүргүүд байдаг байна.
Гэр бүлийн гишүүдийн төлөвшил, хүмүүжилд тухайн нийгмийн байгуулал, обьектив болоод субъектив хүчин зүйл нөлөөлдөг.


Өөрөөр хэлбэл гэр бүл нь нийгмийн үзэгдэл болохынхоо хувьд нийгмийн харилцааны тусгал болдог. Үүний илрэл нь нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдөхөд гэр бүлийн харилцаанд ч өөрчлөлт ордог.
Ингэхээр эцэг эхчүүд бид хүүхдээ зөв зүйтэй сурган хүмүүжүүлэн өсгөж чадвал насан өндөр болоход тус дэм болно.


. Шууд холбоос



Бичлэг: 2 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн


БИ өөртөө дэндүү итгэлтэй бардам хүн л дээ гэхдээ хүнд нэг юм амласан бол заавал гүйцээхийг зорьдог зантай хүн миний хэлэх дуртай үгнүүд бол Эзэн хичээвэл заяа хичээнэ, Залууд сурсан эрдэм насны хоол Өтөлд сурсан эрдэм үдийн хоол..., Зориг байвал хэрэг бүтнэ Зүтгэл байвал жаргал ирнэ...

Сүүлийн бичлэгүүд

. Нийгмийн ажлын хүний хөгжлийн онолууд
. хүүхдийн зан үйлийн асуудлыг засаж залруулах нь

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Batbayar_Socialworker




:-)
 
xaax